Монголын сагсчид 3х3 төрөлд ДАШТ-д оролцохоор сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид 3х3 төрөлд ДАШТ-д оролцохоор сонгогдлоо

Монголын сагсчид 3х3 төрөлд ДАШТ-д оролцохоор сонгогдлоо

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний товыг зарлалаа. Тэмцээн Филиппиний нийслэл Манила хотод 2018 оны зургадугаар сарын 8-12-нд болох аж.

ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтууд Филиппиний Үндэсний өдөр гэж нэрлэдэг тусгаар тогтнолын баяртай давхцаж буйгаараа онцлогтой юм.

Энэ жилийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг сонгогдсоны дотор Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг багтжээ. ДАШТ-ий үеэр мөн эрэгтэйчүүдийн цагаригт довтлох тэмцээн, эмэгтэйчүүдийн ур чадварын ба шидэлтийн тэмцээн болох аж.

2018 оны ДАШТ-д оролцохоор шалгарсан багууд:

ЭРЭГТЭЙ: Бразил, Канад, Хорват, Эквадор, Эстони, Япон, Йордан, Киргизстан, Латви, МОНГОЛ, Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Польш, Румын, ОХУ, Серби, Словени, Украин, Уругвай

ЭМЭГТЭЙ:  Андорра, Аргентин, Бахрейн, Хятад, Чех, Франц, Герман, Унгар, Иран, Итали, Казахстан, Малайз, Нидерланд, Филиппин, ОХУ, Испани, Швейцарь, Туркменистан, АНУ, Венесуэл

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж