АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Хойд Солонгосын эсрэг авсан олон улсын хориг үр дүнгээ өгч эхэллээ” хэмээн мэдэгдэхдээ ОХУ-ыг тус улсын цөмийн хөтөлбөрийг зогсоохын эсрэг хоригийг хэрэгжүүлэхгүй байна хэмээн буруутгажээ.
Рекс Тиллерсон мэдэгдэл хийхийн урьд өдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ыг Хойд Солонгост эдийн засгийн хоригоос зайлсхийхэд нь тусалж байгаа учраас Пхеньян алсын тусгалт цөмийн пуужин харвахад тун ойртож байна гэсэн юм.
Тиллерсон сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ “ОХУ НҮБ-ын тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байгаа нь юу юунаас илүү санаа зовоож байгаа боловч бусад орнууд үүргээ сайн биелүүлж байгаа” хэмээсэн юм.
Хойд Солонгост эдийн засгийн хориг арга хэмжээ авч, цөмийн хөтөлбөрийг нь зогсоох арга бүтэж, Пхеньян хэлэлцээрийн ширээнд суух өдөр ирнэ гэдэгт Тиллерсон итгэлтэй байгаагаа хэлсэн байна.
Тиллерсоны сэтгүүлчдэд мэдээлснээр Пхеньяны эсрэг авч хэрэгжүүлж буй НҮБ, АНУ болон бусад орнуудын эдийн засгийн хориг үр дүнгээ өгч эхэлсэн нь тагнуулын болон бусад олон эх сурвалжаар нотлогдсон ажээ.
Өвлийн ид хүйтэнд Хойд Солонгосын загасчид 100 гаруй завьтайгаа далайд гарсан нь тус улсад хүнсний хомсдол газар авсны шинж хэмээн Тиллерсон ярьжээ.
Эх сурвалж: time