PLAYTIME 2011 наадамчины тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

PLAYTIME 2011 наадамчины тэмдэглэл

            
          
Анх 2001 онд зохион байгуулагдаж эхэлсэн монголын амьд хөгжмийн
PLAYTIME наадам энэ жил буюу 2011 онд 10 дахь жилдээ амжилттай зохион
байгуулагдлаа. Өнгөрсөн 10 жил бол зөвхөн PLAYTIME наадам төдийгүй,
монголын амьд хөгжмийн салбарын үсрэнгүй хөгжлийн жил байлаа. 
          
Манай ажлын газрын нэг ах ярихдаа: "анхны PLAYTIME бол одоогийн зүгээр
нэг үдэшлэг шиг хийгдэж эхэлж байсан. Бид нар хоорондоо ярьдаг байсан
гадаадын амьд хөгжмийн наадамд залуус нь мянга, мянгаараа майхантай ирж
байрлан хэдэн хоногийн турш баярлаж цэнгэдэг гэж харин өнөөдөр харахад
бидний ярьж байсан зүйлүүд бүгд биеллээ олжээ.." гэж өнгөрсөн наадмыг
хамт үзэж зогсонгоо надад хэлсэн юм. Анх мөрөөдөж ярьж байсан зүйл
биеллээ олоход 10 жил үнэтэй хувь нэмэр оруулжээ. 
2011.07.16 
          16-ны
бямба гарагийн өглөө бол олон амьд хөгжим сонирхогч залуусын хоног
тоолон хүлээж байсан өглөө байсан юм. Энэ өглөө миний бие ажил хэргийн
шугамаар Монгол
шилтгээн орох байсан учир 9 цаг өнгөрч байх үесд
наадам болох газар очлоо. Наадмын тайз засагдсан, хөгжим аппаратурууд
тоноглогдсон, боргио пиво өөрийгөө уулгахад бэлэн болсон, хоолны асарууд
шинэхэн махны хиншүү үнэртүүлэн бүх зүйл бэлэн болсон байлаа. Ёстой л
нэг эзнээ хүлээх хүлэг шиг олон мянган залуусыг Монгол шилтгээний задгай
талбай хүлээж байлаа. 10 цаг дөнгөж өнгөрөх үесд эхний хүмүүс майхан
саваа чирсээр орж ирэн байрлах газараа майхнаа хатгаж эхлэв. Би буцаж
найз нөхдөө авчирах ёстой байсан учир дажгүй байрлалтай газар байгаа
дээр нь хамгийн гоё газрыг нь 4 талд нь чулуу тавьж байгаад утсаар
тойруулан дээр нь цаасан дээр "Reserved"  гэж бичээд утасны дугаараа
үлдээн хот руу буцсан юм. 
       
    Улаанбаатарт ирэн майхан сав, хөнжил пүүгээгээ бэлдэн найз охин,
бас 3 найзаа найз охидуудтай нь аван буцан PlayTime наадмын зүгрүү 14
цагийн алдад хөлгийн жолоон залав. Хотын гудамжинд майхан сав барисан
олноор яваа залуус цөөнгүй таарч байв. Нийслэлийн зүүн зүгийн замыг
наадам руу явах залуусын цуваа дүүргэсэн юм. 15 цаг арай болоогүй байхад
монгол шилтгээнд ирэв. Машины зогсоол дууссан, олон хүн бужигнасан
байгаа нь сүртэй сэтгэгдэл төрүүлнэ. Бүх залуус инээмсэглэсэн,
догдолсолсон цаанаа л нэг эерэг дулаан уур амьсгал биднийг бүчиж авав.
Ялангуяа хаалгаар оронгуут Toro Y Moi- Still Sound чихийг минь маажиж
бараг л тайзны зүг гүймээр санагдаж байлаа. Энэ үед нэг зүйл санаа
зовоосон бөгөөд алсаас харахад аль хэдийнээ майхны талбай дүүрсэн байв.
Миний "Reserved" хйисэн газар хэвээрээ байгаа боловуу хэн нэгэн нь
майхнаа хатгачихсан юм биш биздээ гэсэн хөгийн бодол дотор эргэлдэн
майхнуудын гүн рүү орон урагшилтал яг хэвээрээ майхнуудын дунд зурайн
харагдсан юм. Манай сүүлийн үеийн залуус үнэхээр соёлтой болсныг 
энэнээс бэлхэн харж болохоор байлаа. Яг хадгалсан газрыг минь тойруулаад
майхнаа барьсан байсан юм.
     
       Майхнаа барьж ч дууссан төд удалгүй анхны хамтлаг болох
Dreamland тайзан дээр гарч ирснээр  наадам эхлэв. Бид шар айраг аван
тулган наадмын анхны "хундага"-ыг өргөв. Тэгээд л бүх сайхан зүйлүүд
хөвөрсөндөө. Хамтлагуудын сайхан тоглолтыг сонсохын хажуугаар наадмын
талбайг ажиглав. Дээр дурьдсанчлан идэж уух  зүйлүүдийн үйлчилгээ, мөн
body art, жижиг хэмжээний дурсгалын худалдаа, наадмын хагас ханцуйтай
даавуун цамцны худалдаа явагдаж байв.  Мөн олон залуустай таарав. Манай
"Мороожин Lovers Club"-ынхан, Хай-Фай радиогынхан, "Хүүя-Хаая"-чид,
MMF-ын залуус, мөн манай ажлын газрынхан бас бус хүмүүс гээд л ёстой л
нэг олныг баясгагч наадам гэдэг шиг PLAYTIME наадамд бүгд ирсэн байлаа. 
           
Эхний өдөр сэтгэгдэл төрүүлж чадсан хамтлагийг дурьдвал The Colors,
Memories of Tale, The Pips, Prophets /хөлөө хугалсан мөртлөө ирж наадамд
тоосоо өргөсөн дуучныг энд дурьдахгүй байж болохгүй нь/,The Brick Lanes
, NorthDucks, The Lemons, Storm/орос ах нар сэтгэлээрээ 3 дахь жилдээ
ирсэнд гялайснаа хэлье/ эдгээр хамтлагуудыг дурьдаж болно. Хамтлагийн
тоглолтууд 01 цаг өнгөрч байхад дууссан бөгөөд хуваарь ёсоор бол галын
наадам Рэгги сэт, Индие сээт , Хай Фай радиогийн сээтүүд тавигдах ёстой
байтал Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс болж бидний жаргал цэнгэл
эрт 02 цаг болж байхад амар сайхандаа жаргасан юм. Гэхдээ зүгээрээ эхний
өдөр  бол маш сайхан эхлэл байсан.
2011.07.17 
          
Олон залуус нэг дор цугларсан ч элдэв хэрэг, төвөг болсон зүйлгүй
шөнөжингөө залуус гитартай нэг нь гитардаж гитаргүй нэгэн нь дуулсаар
үүр цайж өглөө болов. Манай үеийн залуусыг соёлтой болсныг бидний
дээдийн дээд үеийнхэн хэлж байлаа. Бид нарын үед бол учир утгагүй архи
ууж, нэвшэртлээ шалтгаангүй зодолддог байлаа харин та нар бол хүн шиг
болжээ гэсэн юм. Тиймээ бидний үеийнхэн үнэхээр соёлтой болжээ.
           
За баахан өөрийн үеийнхнийг магтчихлаа. Өглөө нөхөд босон бүгд идэж уух
юм эргүүлэв. Тэр олон залуусын өглөөний цай өдрийн хоолыг Гачуурт
хавьцааны дэлгүүрүүд наадмын хоолны асарууд арай хийж нэг юм хангасан
байх. Залуус тоглолт эхэлтэл амран халуун өдөр байсан учир голын эрэг
бараадацгааж элсний воллейбалл, хөлбөмбөг тоглоцгоож, усанд сэлэх нь
сэлж сэлэхгүй харан баясч, зарин нэг нь хөзөр тоглосоор 2 дахь өдрийн
тоглолт Logos хамтлагийг тоглолтоор эхлэв.  
             
2 дахь өдрийн сэтгэгдэл төрүүлсэн хамтлагууд /миний хувьд/: Siramoni,
Sir Alex /дуучин нь мундаг залуу байналээ/ , UFO, Lego, Ixora /дуугаа
зүгээр нэг зохиохгүй бас хөөрхөн философитой, мөн охидын метал хамтлаг
дажгүй шүү/, Daisy and Gang / ялангуяа Gang/ , A sound /мэргэжлийн
хөгжимчид яалтчгүй ялгарч сонсогддог юм билээ/, эцэст мэдээж бидний
хайртай НИСВАНИС….
            
Наадмын хаалт гайхалтай болсныг энд онцолж тэмдэглэмээр байна. Нисванис
хамтлаг үнэхээр биднийг баярлаж цэнгүүлсэн. Энгийн хэрнээ агуу энэ л
хамтлаг бүгдийг гарыг нь өргүүлж, бүгдийг доор нь үсрүүлж, бүгдийн гар
хөлийг хөдөлгөж, бүгдийн чихийг баярлуулж, бүгдийн сэтгэл зүрхийг татаж
чадсан. Хай-Фай-ын Нацагаа ах хэлэхдээ "Нисванис бол монголчуудад бурхан
бэлэглэсэн хамтлаг" гэж тодорхойлсон. Энэ бол туйлын үнэн бөгөөд
гайхалтай тодорхойлолт байсан. Нисванисийг бидэнд өгсөн бурханд
баярлалаа.
             Эцэст нь
энд наадмыг санаачилсан Нацагаа ах болон Хай-Фай-ын захирал Баяраа ах ,
зохион байгуулагчид, оролцсон хамтлагууд дэмжигч байгууллагуудад
баярласнаа монголын амьд хөгжимд дурлагч мянга мянган залуусын өмнөөс
илэрхийлье. PLAYTIME наадам бол монголын залуусын жилээс жилд хоног
тоолон хүлээдэг "гайхамшигтай" сайхан наадам гэдгийг дахин дахин хэлмээр
байна. 
                            Дараа жилийн наадам болтол өдий  байна даа….
                                                                                            
                                                                                                                                  
Б.Пүрэвдагва

http://bpurevdagva.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж