Нийслэлийн ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна

Нийслэлийн ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна

Ажлын хариуцлага, сахилгыг өндөржүүлэх, санаачлагыг өрнүүлэх замаар амжилтыг бататгах, хүндрэл бэрхшээлийг арилгаж иргэдэд, үйлчлэх, төрийн ажил үйлчилгээнд чанарын ахиц дэвшил, гаргах, бодлогын зорилтууд, тогтоол шийдвэрийн биелэлтийг бүрэн хангуулах зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газруудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажил энэ сарын 10-наас эхэлсэн билээ. 

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажлаа эхлүүллээ. 

Тэд Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу үндсэн 4 шалгуур үзүүлэлтийн хүрээнд хяналт, шинжилгээ хийх юм. 

Ажлын хэсгийн ахлагч Ү.Ганболд хяналт, шинжилгээ хийх агуулгаа танилцуулсаны дараа Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд 2017 онд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа тухай товчлон мэдээллээ.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж