Эрүүгийн цагдаагийн албаныхан Баянгол дүүргийн 5, 17-р хороо буюу X хороололд байрлалтай саун, массажны үйлчилгээ үзүүлдэг зургаан газарт өнгөрсөн шөнө /2018.01.19/ гэнэтийн шалгалт хийжээ.
Төв зам дагуух орон сууцны подвалд байрлалтай 20 гаруй саун, массажны газрын зургааг нь хамруулсан шалгалтын үеэр биеэ үнэлэгч болох 19-34 насны 20 эмэгтэйг илрүүлжээ. Тус газраар үйлчлүүлж байсан 10 эрэгтэй биеэ үнэлэгчдэд мөнгө төлсөн тухайгаа хүлээн зөвшөөрсөн байна. Эмэгтэйчүүдийн дунд 2-3 хүүхэдтэй ээжүүд ч байсан аж.
Биеэ үнэлэгчдийн зуучлагч нь таксины жолооч нар байдаг, тэд 9911.., 9909…-тэй дугаар руу “Охидын сонголт байна” гэх мэтээр зурвас бичдэгийг цагдаа нар илрүүлсэн байна.
Д.УУДАМ