Магаданд хэт хүйтэрсэн тул сургуулиудыг түр хаав

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

Магаданд хэт хүйтэрсэн тул сургуулиудыг түр хаав

Магаданд хэт хүйтэрсэн тул сургуулиудыг түр хаав

ОХУ-ын Онцгой байдлын газраас мэдээлснээр агаарын хэм -50 градус хүрсэн тул Магадан мужийн хоёр тойргийн дунд сургуулийн хичээлийг түр завсарлуулах шийдвэрийг Пүрэв гаригт /2018.01.18/ гаргажээ.

Магадан мужийн Сусуманск болон Среднекансск тойргийн сургуулиудыг түр хаасан байна. Сусуманскад агаарын хэм цельсийн -52 хүрсэн бол Среднеканскад -48 хүрчээ.

Мужийн захиргааны зүгээс иргэдийг хувийн машинтайгаа хол явахгүй байхыг санууллаа.

Магадан мужийн Цаг уурын албаны мэдээгээр хүйтний эрч энэ сарын 22 хүртэл сулрахгүй ажээ.

Арктикийн хүйтэн агаарын урсгалын нөлөөгөөр Сибирийн бүс нутагт ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгааг ОХУ-ын Цаг уурын албаны мэргэжилтэн марина Макарова РИА Новости агентлагт ярьсан байна. Сибирь даяар эдгээр өдрүүдэд цельсийн хасах 50 хэм хүрэх төлөвтэй байгаа юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж