Сэдэв-360: Донорын эрэлд

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

СЭДЭВ 360

Сэдэв-360: Донорын эрэлд

24000. Энэ бол  нэг жилд бөөрний дутагдалтай гэж оношлогдсон хүний тоо. Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүст тогтмол гемодилаизийн аппаратад орох эсвэл бөөр шилжлүүлэн суулгах гэсэн хоёрхон сонголт үлддэг. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 600 гаруй хүн гемодилаизийн аппаратаар үйлчлүүлж байна. Тэдэнд донор олддоггүй учраас бөөр шилжүүлэн суулгуулж чаддаггүй.

Сүүлийн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу явсан байх бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам.доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээний зардалд 50.000-110.000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт эд материал, санхүү, сэтгэл санааны асар их дарамт, чирэгдэл учруулдаг. Хэрэв бид амьгүй болсон хүнээс эрхтэн шилжүүлдэг болвол нэг хүн найман хүнд амьдрал бэлэглэх боломж байна.

“Сэдэв-360” энэ удаад Донорын тухай хуулийн төслийн талаар хөндөж байна. 

Амины үнэтэй амь буюу амьд донорын эрэлд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж