Үнийн зөвлөл: А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Үнийн зөвлөл: А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй

Үнийн зөвлөл: А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй

Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр /2018.01.18/ хуралдаж, өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэрт хүрчээ. Харин А-95, 98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үнийн зөвлөл зөвлөмж гаргасан байна.

Өмнө нь үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлттэй үнийн зөвлөл танилцаж, компаниуд алдагдалтай ажиллаж байна гэж дүгнэжээ. Тиймээс үнийн зөвлөлөөс иргэдийн хамгийн их хэрэглэдэг А-92, А-80 үнийг нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газраас татварын зохицуулалт хийх зөвлөмж гаргалаа. Үнийн зөвлөл олонхоороо шйидвэрлэж , зөвлөмж гаргадаг.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж