Хятадын талаас Ганцмод боомтын замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Хятадын талаас Ганцмод боомтын замыг нээлээ

Хятадын талаас Ганцмод боомтын замыг нээлээ

БНХАУ  ӨМӨЗО-ны Ганцмод боомтын замыг нээлээ.  Хоёр талын хэлэлцээ үр дүнтэй болж, улмаар Гашуунсухайт боомтоор нүүрс ачаатай 83 тээврийн хэрэгслээр 5395 тонн нүүрс тээвэрлэн гарч, ачаагүй хоосон 445 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Баяжмал ачаатай 20 тээврийн хэрэгслээр 560 тонныг тээвэрлэн гарч ачаагүй хоосон 60 тээврийн хэрэгсэл орж ирсэн ажээ. 

Маргааш /2018.01.19/ Гадаад харилцааны яамнаас  хоёр талын хэлэлцээний үр дүнг олон нийтэд мэдээллэх юм байна. 

БНХАУ-ын Чалко болон Винсвэй компанийн тээвэр хийдэг 400 гаруй машины эзэд Монгол Улсын Засгийн газарт шаардлага тавьж улмаар нааш нэвтрэх замыг хаасан байдалтай байна. Тэдний шаардлага үндсэн 4 хэсэг юм байна.

  •  Уртын урт тээврийг хуучнаар явуулах
  • Улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх
  • Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх
  • Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд байгаа юм. 

А.АНИР 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж