Шатахууны үнэ нэмэгдэх эсэх асуудлаар Засгийн газар болон холбогдох албаныхан тодорхой шийдвэр гаргаагүй байгаа юм. Тэгвэл шатахууны асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж ярилцсан талаар эх сурвалж хэллээ. Өнөөдөр шатахууны үнийн зөвлөл хуралдсан байна. Хуралдаанаас чухам ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байна. Засгийн газрын зүгээс шатахууны үнийг нэмэхгүй байх боломжийг эрэлхийлэх ёстой гэсэн байр суурьтай байгааг зарим эх сурвалжууд хэлж байна.
Ш.ОЧ