Румын улс эмэгтэй ерөнхий сайдтай болов

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Румын улс эмэгтэй ерөнхий сайдтай болов

Румын улс эмэгтэй ерөнхий сайдтай болов

Румын Улсын Ерөнхийлөгч Клаус Йоханнис лхагва гаригт /2018.01.17/ Социал демократ намын нэр дэвшигч Виорика Данчилаг тус улсын Ерөнхий сайдаар томилж, Засгийн газраа бүрдүүлэхийг үүрэгдсэн байна.

Данчила тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байгаа юм.

Ерөнхийлөгч Йоханнис лхагва гаригийн өглөө парламентад суудалтай намууд болон сөрөг хүчний төлөөлөлтэй уулзаж, хэлэлцсэний эцэст дээрх шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн хоёрдугаар сарын 1-ний дотор амжиж шинэ Засгийн газар бүрэлдэх үйл явцыг дуусгах шаардлагатайг онцолсон байна.

Румын Улсын Үндсэн хуульд зааснаар Данчила 10 хоногийн дотор Засгийн газрын бүрэлдэхүүнээ тодруулж, мөрийн хөтөлбөрөө тодорхойлсны дагуу парламент түүнд итгэл үзүүлэх эсэхийг шийдэх юм.

Өдгөө 54 настай Данчила 1996 онд Социал демократ намын гишүүн болжээ. 2014 онд тэрбээр хоёр дахь удаагаа Европын парламентад сонгогдсон юм.

Улс төрд орохоос өмнө тэрбээр дунд сургуульд багш, улмаар үндэсний газрын тосны компанид инженерээр ажиллаж байжээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж