2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 136,423 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Ногоон хөгжил үндэсний нэгдэл’ (JLT+15%) болон ‘Эрдэнэт авто зам’ (EAZ+12.94%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Жуулчин говь’ (JGV-14.91%) болон ‘Монголын цахилгаан холбоо’ (MCH-8.75%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12,987,000 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,173.86 нэгж болж 1.12 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,536,805,136,192 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ