Казахстанд зорчигч тээврийн автобус шатсаны улмаас 52 зорчигч нас барсан талаар тус улсын дотоод хэргийн сайд өнөөдөр /2018.01.18/ мэдээлжээ.
Автобусны осол Казахстан-Узбекистаны хилийн ойролцоох Актау мужийн зам дээр болсон байна. Актау муж нь ОХУ-ын Самара болон Шымкент хотыг холбодог Казахстаны баруун хойд муж ажээ.
Автобус ямар чиглэлд явж байсан нь тодорхойгүй байгаа ч энэ замаар барилгын ажил голдуу хийдэг Узбекийн цагаач ажилчид ОХУ руу ирж буцдаг гэнэ.
Автобусанд зорчиж явсан зорчигчдоос тав нь л автобус шатахад гарч амжсан гэж Казахстаны дотоод хэргийн яамны онцгой байдлын хэлтсээс мэдээлсэн байна.
Энэ хэрэг орон нутгийн цагаар 10:30 цагт болжээ. Орон нутгийн хүмүүсийн хэлж буйгаар автобусанд Узбекийн цагаач ажилчид Самара-Шымкетийн чиглэлд зорчиж явсан гэнэ.
Эх сурвалж: BBC