24 цагийн номын сан нээгджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

24 цагийн номын сан нээгджээ

24 цагийн номын сан нээгджээ

БНХАУ-ын Жянши мужийн Наньчан хотод анх удаа 24 цагийн өөртөө үйлчлэх номын сан албан ёсоор нээлтээ хийжээ. Тус номын сан нь хотын Чиншаньхү дүүргийн Луожя суурингийн соёлын талбайд байгуулагдан, иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. 

Өөртөө үйлчлэх зориулалттай энэ номын сан нь 150 ам метр талбайг хамрах бөгөөд 8000 гаруй номтой аж. Түүнчлэн цахимаар ном, сэтгүүл авч унших болон өөртөө үйлчлэх зориулалт бүхий машиныг суурилуулжээ. Иргэд үнэмлэхээ “уншуулан” дотогш нэвтрэх боломжтой юм байна. 

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж