Хойд Солонгостой нэг тугийн дор жагсахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Хойд Солонгостой нэг тугийн дор жагсахыг эсэргүүцэв

Хойд Солонгостой нэг тугийн дор жагсахыг эсэргүүцэв

Хойд ба Өмнөд Солонгосын баг тамирчид Пёнчаны өвлийн олимпт нэгдсэн тугийн дор алхах тухай саналыг олон хүн баярлан хүлээж авсан ч огт хүлээн зөвшөөрөхгүй хүн түүнээс ч олон байгаа гэнэ.  

Сөүлийн эрх баригчид өчигдөр /2018.01.17/ хоёр Солонгос өвлийн олимп оролцохдоо нэгдсэн тугийн дор жагсахаас гадна хоёр орны эмэгтэй тамирчдаас бүрдсэн хоккейн шигшээ баг олимпын тэмцээнд оролцох талаар харилцан тохиролцсон тухай мэдэгдсэн юм.

Харин БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хөх ордны албан ёсны вэб сайтад бичсэнээр Сөүлийн саналыг эсэргүүцэгчид Өмнөдөд олон  байгаа гэнэ.

Хоёр Солонгосын тамирчдыг нэгдсэн тугийн дор жагсахыг эсэргүүцэгчид  “Хагарсан аяга эргэж хэвэндээ ордоггүйтэй адил энэ бол боломжгүй зүйл” гэж үзэж байгаа юм.

Хойд Солонгосын тамирчидтай хамтран нэг баг болж оролцох нь  Өмнөдийн тамирчдын санааг ихээр зовоож байгаа гэнэ.  Учир нь өвлийн олимпын спортын олон төрөлд Өмнөдийн тамирчид Хойд Солонгосын тамирчдаас хүчтэй ажээ.

Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Сара Муррей өнгөрсөн сард Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа  “Манай тамирчид үүнд маш их бухимдаж байгаа. Олимпын наадамд хоккейн шигшээ багаас 23 тамирчин  л оролцох эрхтэй. Хэрэв Хойд Солонгосын эмэгтэй тамирчидтай хамтарвал тэдний зарим нь оролцох боломжгүй болно гэж тэд бодож байгаа юм” гэжээ.

Пёнчаны өвлийн наадамд хоёр Солонгосын эмэгтэйчүүдийн хоккейн тамирчид хамтран нэг баг болж оролцох эсэх нь хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд Олон улсын олимпын хороо болон холбогдох бусад байгууллагууд эцсийн шийдвэрийг гаргах юм.

Хойд Солонгос Пёнчаны өвлийн олимпт тамирчид,  хөгжөөн дэмжигчид, бүжигчид болон таэквондогийн тамирчдаас бүрдсэн 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг илгээхээр болсныг солонгос судлаач эрдэмтэн олимпын наадмаас илүү хоёр Солонгосын нэгдэх тухай асуудалд хүч өгч, олны анхаарлыг хандуулах зорилготой гэжээ.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж