Ким Кардашиан, Канье Уэст нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан, Канье Уэст нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Ким Кардашиан, Канье Уэст нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ

Хамгийн халуухан хос гэгддэг Ким Кардашиан, Канье Уэст нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэд тээгч эхийн тусламжтайгаар бяцхан охинтой болсон байна. Энэ тухай Ким өөрийн цахим хуудсаар дамжуулан фенүүддээ дуулгажээ.

“Эрүүл саруул, өхөөрдөм хөөрхөн охинтой болсондоо Канье бид хоёр маш их баяртай байгаа. Мөрөөдлийг минь биелүүлж, хорвоогийн хамгийн сайхан бэлгийг өгсөн тээгч эхдээ талархаж байна. Норт, Сейнт хоёр бяцхан дүүтэй болсондоо маш их баяртай байгаа” хэмээн бичжээ.

Тээгч эх нэгдүгээр сарын 15-ны 00.47 цагт амаржиж, 3,3 кг жинтэй охин төрүүлсэн байна.

Дашрамд, Кардашианы гэр бүлийнхнээс Клой Кардашиан, Кайли Женнер нар хөл хүнд бөгөөд хоёул ирэх гуравдугаар сард амаржих ажээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж