Ньюс хөтөч: Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.19-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн салхи шуургатай, 20-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө  11-13 хэм хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тос, Тосон Бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлсэн талаар нутгийн иргэд Live conference center-т мэдээлэл хийнэ.

11.00

  • Гадаад харилцааны яамнаас ‘Мэдээллийн цаг’ уламжлалт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

18.00

  • ‘Кино цамхаг’ студийн бүтээл ‘Орилоон’ уран сайхны киноны нээлт ‘IMAX’ кино тeатрт  болно.

ТӨРИЙН ОРДОНД

10.00

  • Чуулганы нэгдсэн хуралдаантай. Хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулъя.
  1. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  2. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  3. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудал;
  4. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж