"Агаарын бохирдлыг бууруулахад шат, дараалалтай ажлуудыг хийх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

"Агаарын бохирдлыг бууруулахад шат, дараалалтай ажлуудыг хийх хэрэгтэй"

"Агаарын бохирдлыг бууруулахад шат, дараалалтай ажлуудыг хийх хэрэгтэй"

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт үе шаттайгаар хийгдэх ажлууд тодорхой тусгагдсан байгаа. Энэ ажлыг олон нийтэд сурталчилж, ажил хэрэг болгож ажиллахыг хүслээ.Мөн иргэний оролцоо үүрэг хариуцлагыг зайлшгүй ярих хэрэгтэйг сануулаад,Санд төвлөрсөн мөнгөө агаарыг бохирдлыг бууруулахад ашиглах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хувьд УИХ-аас сүүлийн 20 жил шийдээгүй байсан асуудлыг сайдаар ажиллаж байхдаа гаргаж тавьсан. Манай яам, бусад яамдууд иргэний нийгмийн болон төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаан дээр үндэслэн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Хэрэгжүүлэх тал дээр нь сайн сурталчилгаа хэрэгтэй байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлыг дэмжиж байна. Үе шаттайгаар авч хэрэгжүүлэх ажлын талаар үндэсний хөтөлбөрт тодорхой тусгаж өгсөн.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын тэлэлтийг зогсоох, дагуул хотыг дэмжих, ИХ,дээд сургуулиудыг нүүлгэх зэрэг зоригтой хийх ажлууд бий.Түүхий нүүрсээ шууд зогсоох боломжгүй, дугуй түлж байгаа олон айл байгаа. Иймд түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах хэрэгтэй.

Шөнийн тарифыг тэглэсэн, үр дүнгийн талаар нь сурталчилгааг сайн хийх хэрэгтэй. Машины утаа агаарын бохирдолд нөлөөлдөг. Автомашины үзлэг оношилгоог сайн, чанартай хийх шаардлага байна. Иргэний оролцоо үүрэг хариуцлагыг зайлшгүй ярих хэрэгтэй.Санд төвлөрсөн мөнгөө агаарыг бохирдлыг бууруулахад ашиглаач ээ.

УИХ гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Цэрэнбат:

Сангийн талаар тантай санал нэг байна. Сангийн зарцуулалтыг хуулийн дагуу хэрэгжүүлээд явна. Дэлхийн жишгээр байгалийн нөөц баялгийг бохирдуулагч нь илүү их татвар төлөөд явдаг зарчимд шилжинэ гэж харж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж