
Долдугаар сарын 23-нд хурдан галт тэрэгний замд осол гарснаас Хятад төмөр замын шинэ байгуулалтаа түр хугацаанд зогсоогоод байна. Гэхдээ бид хурдан төмөр зам барих ажиллагааг хөгжүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Мөн 350 км/цагийн дээд хурдтай хурдны галт тэрэгнийхээ хурдыг улсын хэмжээнд 40-50 км/цагаар бууруулах шийдвэр гаргасан байна.
Хоёр хурдан галт тэрэгний мөргөлдөөний ослоор Чэзян мужид 39 хүн үрэгдэж, 200 орчим нь шархадсан байлаа. Хятадын Төмөр замын яамны мэдээгээр төмөр замын дохионы системийг буруу угсарснаас уг осол гарчээ.
Ш.МЯГМАР