Хойд Солонгос Өмнөдийг буудсан гэдгээ үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Өмнөдийг буудсан гэдгээ үгүйсгэв

БНАСАУ-ын эрх баригчид Өмнөд Солонгосын Енпхендо арлын зүг буу тавиагүй гэж мэдэгдэж байна. Өмнөд Солонгосын иргэд барилгын ажлын чанга дуу чимээг буудлага гэж хүлээн авсан хэмээн тэд мэдэгджээ.

Өмнөд Солонгос  тэдний өө­рий­гөө зөвтгөснийг хүлээн авсан­гүй. Засгийн газарт ойр хүрээний эх сурвалж мэдээлснээр Хойд Солонгосын их бууны гурван сум нь хилийн ойролцоо буусныг баталгаажуулжээ. Барилга байгуу­ламжийн чанга чимээ байсан гэдгийг тэд “нэг талын худал , ямар ч тайлбарт орохооргүй” гэж үйсгэсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж