Ховдыхон О.Батнасан гишүүнээс мөнгө нэхжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Ховдыхон О.Батнасан гишүүнээс мөнгө нэхжээ

Ховдыхон О.Батнасан гишүүнээс мөнгө нэхжээ

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр /2018.01.18/ хуралдлаа. Энэ үед УИХ-ын гишүүн О.Батнасан үг хэлэв. Тэрбээр “өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Энэ асуудлаар нэг чиглэл өгөхгүй бол болохгүй нь. Зарим малчид биднээс өвс тэжээлийн мөнгө нэхээд байх юм” гэв.

Тэрбээр Ховд аймгаас сонгогдсон бөгөөд түүний үгээр бол Ховдын малчид өвс тэжээлийн мөнгө нэхсэн болж таарав. 

Харин УИХ-ын чуулганыг даргалж байсан УИХ-ын Дэд дарга Л.Энх-Амгалан “Гишүүд  хадуурахаа болъё. О.Батнасан гишүүн яг цагтаа ирээд, үгээ хэлж бай. Чуулганы хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолтой асуудлаа ярьж байя. Тэгэхгүй бол хэлэлцэх асуудалтай холбоотой үг хэлнэ гэж цаг авчхаад хамаагүй зүйл яриад байх юм. Бүгд дэгээ баримаар байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой арга хэмжээний талаар ирэх долоо хоногт Засгийн газраас мэдээлэл өгөхөөр болсон” гэв. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж