Хүсээгүй жирэмсэлсэн бүсгүйчүүд жирэмслэлтийг хянах апп-ын талаар гомдол гаргав

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Хүсээгүй жирэмсэлсэн бүсгүйчүүд жирэмслэлтийг хянах апп-ын талаар гомдол гаргав

Хүсээгүй жирэмсэлсэн бүсгүйчүүд  жирэмслэлтийг хянах апп-ын талаар гомдол гаргав

Сарын тэмдгийн мөчлөгийг хянах замаар жирэмслэлтээс сэргийлэх зорилготой апп хэрэглэсэн 37 эмэгтэй хүсээгүй жирэмсэлж, апп-ын талаар гомдол гаргажээ.

“Natural Cycles” нэртэй ухаалаг утсанд зориулсан, технологийн дэвшлийг хуучны аргатай хослуулсан энэ апп нь Европт хамгийн анх албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн жирэмслэлтээс сэргийлэх апп юм.

Апп-ыг хэрэглэхдээ өглөө бүр биеийн халууныг хэмжиж, ухаалаг утсандаа бүртгэх бөгөөд апп хэрэглэгчийн сарын тэмдгийн мөчлөгийг тооцоолж, жирэмслэх хамгийн өндөр магадлалтай болон жирэмслэх магадлал хамгийн бага өдрүүдийг мэдээлдэг.

Шведийн эсийн физикч Элина Берглунд болон түүний нөхөр Раул Шервиц нарын зохион бүтээсэн энэ апп нь жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэхгүйгээр сарын тэмдгийн мөчлөгийг тооцоолох аргаар жирэмслэлтийг хянах арга бөгөөд 93 хувийн магадлалтай гэж зохион бүтээгчид баталдаг ажээ.

Гэвч 2017 оны есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Стокгольмын эмнэлэгт үр хөндүүлсэн 668 эмэгтэйн 37 нь тус апп-д найдсан ч жирэмсэн болсон гэж гомдол гаргасан учраас апп-ыг хориглож магадгүй байгаа ажээ.

Эх сурвалж: the Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж