НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн жагсаалтад өөрчлөлт оржээ

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн жагсаалтад өөрчлөлт оржээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн жагсаалтад өөрчлөлт оржээ

Санхүүгийн зохицуулах хороо албан ёсны цахим хуудасныхаа МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМТАЙ ТЭМЦЭХ цэсээр Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээний жагсаалтыг уламжлан мэдээлсээр буй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориг арга хэмжээний тогтоол шийдвэрүүддээ нэмэлт өөрчлөлт оруулж, санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдэж болзошгүй, үйл олноор хөнөөх, алан хядах ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцсон болон ийм зорилго бүхий байгууллага, бүлэглэлтэй холбоо харилцаа тогтоосон, хамтран ажилласан хувь хүн, хуулийн этгээдийг дээрх жагсаалтад нэмэх буюу хасах, мөн холбогдох мэдээлэлд өөрчлөлт оруулах зэргээр тогтмол шинэчилж байдаг. Энэ мэдээлэл нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд гадаадын түншүүд, хөрөнгө оруулагчдаа судлах, харилцагчдаа танин мэдэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд тус дөхөм болох юм.

НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн өнгөрөгч сарын сүүлээр SC/13144, SC/13145 тоот тогтоолууд гаргаж, хориг тогтоосон Ирак, Левантын Исламын Улс (ISIL) болон Аль-Кайда, тэдгээртэй холбоотой хувь хүн, хуулийн этгээдийн жагсаалтад өөрчлөлт оруулсан байна. SC/13144 тогтоолоор, Ал-Кайда болон Талибан бүлэгтэй холбоотой гэх үндэслэлээр 2001 онд оруулсан Саудын Арабын палестин үндэстэн Заин ал-Абидин Мухаммад Хусэйн (Zayn al-Abidin Muhammad Hussein)-ийг уг жагсаалтаас хасчээ. Харин SC/13145 тогтоолоор, Тунисын эсэргүүцлийн бүлэг болон Тунисын Ансар аль-Шариат бүлгийн удирдагч Хөлбөмбөг (Seifallah) гэгддэг Бэн Омар бэн Мохамед бэн Хассин (ben Omar ben Mohamed ben Hassine)-ы тодорхойгүй байсан зарим мэдээллийг дэлгэрүүлэн шинэчилсэн байна.

Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын эсрэг авч буй хориг арга хэмжээг эцэс болгох талаар тус улс болон холбогдох талуудтай идэвхтэй хамтран ажиллаж, шат дараатай арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж