Уулчин Г.Өсөхбаяр нарын таван уулчин өнөөдөр Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуаг зорилоо. Энэ удаагийн авиралтыг гурван долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ гэж тооцоолжээ.
Аргентины нутаг, Андийн нурууны ноён оргил Аконкагуад өмнө нь тэрбээр жилийн өмнө буюу 2017 оны хоёрдугаар сарын 10-нд авирч байсан юм.
Энэ удаагийн авиралт өнгөрсөн жилийн адил К2 ууланд / 8611 метр/ авирах бэлтгэл болно гэж тэрбээр хэллээ.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнгөрсөн зун “Алуурчин уул” гэгддэг К2-т авирахаар явсан ч цаг агаарын болон хөтөчийн асуудлаас болж 6450 метрт хүртсэн үндсэн авиралтаа зогсоож байсан юм. Тэрбээр энэ жил даагаа нэхэхээр шийдэж, дэлхийн хамгийн эрсдэлтэй оргилд авирах бэлтгэлдээ гарчээ.
Б.БАЯСАХ