“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно | News.MN

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 21 аймгийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай цахим хурал хийлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-г байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын тушаалаар аж үйлдвэрийн нэгдсэн тооллого хийж цахим сан бүрдүүлж байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийг бүртгэлжүүлснээр үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрлэлийн хэмжээ, ажилчдын тоо, хөрөнгө оруулалт гэх мэт олон мэдээллийг тодорхой болгож чадах юм. Нэгдсэн сүлжээ бий болгож бараа эргэлт, тээвэрлэлт үйлдвэрлэлтийг сайжруулан, энэ чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Цахим хуралд аймгийн Засаг дарга нар болон удирдах албан тушаалтан, холбогдох байгууллага, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцлоо.

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан” байгуулахад идэвхитэй оролцож, мэдээллээ ирүүлсэн аймгуудын Засаг дарга нарт сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв. Мөн шинээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй болон бүртгүүлсэн ч хараахан үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа аж ахуйн нэгжүүдээ цаг үеийн мэдээллээр хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Мөн орон нутгийн онцлог, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хангалт, зах зээлээ бүх талаас нь судалсны үндсэн дээр шинээр үйлдвэрлэл эрхлэх хүсэлт гаргаж байгаа иргэдээ дэмжиж ажиллахыг чиглэл болгов.

Манай улс энэ онд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд 98 орчим тэрбум төгрөг зарцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

jagaa 2018-01-18 202.179.26.22

Yuniix ni aj uildveriin san beee kkkk 10 garuixan uildveree garaaraa tool

Avatar

Зочин 2018-01-18 162.105.113.6

Аж үйлдвэрүүдээ цөмий нь алга хийж, тоног төхөөрөмжийг нь төмөрийн хог болгочихоод "сайхан хоолны нэр хэлээд бай, би савхдаад байя" гэдэг шиг хийж байна…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж