Хакүхо бэртлийн улмаас Хацү башёг өнжих шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Хакүхо бэртлийн улмаас Хацү башёг өнжих шийдвэр гаргалаа

Хакүхо бэртлийн улмаас Хацү башёг өнжих шийдвэр гаргалаа

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Хацү башёг өнжих шийдвэр гаргалаа. 

Башёгийн эхний дөрвөн өдрийн дараах байдлаар 2 даваа, 2 унаатай болсон Их аварга сүүлийн хоёр өдөр дараалан өвдөг шороодсон юм. Аварга өчигдрийн /2018.01.17/ барилдаанд Ёошиказэд унахдаа хөлийнхөө бэртлийг сэдрээсэн талаар түүний ойрын эх сурвалж хэллээ.

Хакүхо 2016 оны есдүгээр сард баруун хөлийн эрхий хуруундаа мэс засал хийлгэж байсан юм. Энэ хуруу нь дахин гэмтсэн байна. 

Харумафүжи аваргагүй Хацү башё Хакүхо аваргагүйгээр үргэлжлэх нь. 

Б.БАЯСАХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж