Оюутолгой зэсийн баяжмалаа худалдан авагчдад нийлүүлж чадахгүйд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Оюутолгой зэсийн баяжмалаа худалдан авагчдад нийлүүлж чадахгүйд хүрчээ

Оюутолгой зэсийн баяжмалаа худалдан авагчдад нийлүүлж чадахгүйд хүрчээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод хилийн боомтод тус улсын нүүрс тээвэрлэгч компаниуд эсэргүүцэл гаргаж, боомтыг хаасны улмаас Оюутолгой ХХК худалдан авагч талд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зэсийн баяжмал нийлүүлэх боломжгүй болсон талаар тус компанийн хувьцаа эзэмшигч Туркойз Хилл Ресурс мэдэгдлээ.

2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хойш Хятадын нүүрс тээвэрлэгч компаниуд Хятад-Монголын хилийн цаана орших Ганцмод хилийн боомтод зам хаан, хүнд ачааны тээврийн хэрэгслүүд тавьжээ. Гэхдээ тус боомтоор нүүрснээс бусад бараа, таваарыг чөлөөтэй нэвтрүүлж байна. Хүнд ачааны тээврийн хэрэгслүүд зам хааж зогссоноос Монголын талаас нүүрс тээвэрлэгчдийн боомтоор орж, гарах хөдөлгөөн хоригдсон юм. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Оюутолгой ХХК гэрээт худалдан авагчдадаа зэсийн баяжмал нийлүүлж чадахгүйд хүрчээ. Оюутолгой ХХК нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, эсэргүүцэл гаргасан талуудтай хэлэлцээ хийхийг Монгол Улсын Засгийн газрын холбогдох албаны хүмүүсээс хүсчээ. Компанийн үйл ажиллагаа, гүний уурхайн олборлолт хэвийн явагдаж байгаа бөгөөд зэсийн баяжмалын үйлдвэрлэлд саад учраагүй гэж Туркойз Хилл Ресурс мэдэгдэлдээ дурдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: News release

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж