Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

Хакүхо дахин унав

Хакүхо дахин унав

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё Токио хотноо болж байна. Башё өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана. 

Өчигдөр /2018.01.17/ ёкозүна Хакүхо М.Даваажаргал Ёошиказэд ялагдсан бол Какүрюү М.Ананд ээлжит даваагаа авлаа. Хакүхогийн хоёр дахь ялагдал бол Какүрюү дөрөв дэх даваагаа аваад байна. 

Хакүхо сүүлийн хоёр дараалан унаж, хоёр даваа, хоёр унаатай болсноор тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү шилжлээ. Тэгвэл башёг Какүрюү М.Ананд, озэки Гоэидо нарын таван бөх тэргүүлж байна.

Өнөөдрийн барилдаанд Хакүхо Котошогиктэй барилдах бол Какүрюү Чиёотаирюүтэй оноолт таарчээ. Мөн нэг даваа, гурван унаатай яваа ёкозүна Кисэносато Ёошиказэтэй барилдана.

Хацү башёг өдөр бүр “Abema” онлайн телевиз шууд дамжуулан хүргэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж