Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноолоо

Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноолоо

Хөрш айлынхаа долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт холбогдсон Олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэгийг шүүх хурал өнөөдөр /2018.01.17/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Товлосон цагаасаа 30 минут хоцорч эхэлсэн хурал зургаан цаг орчим үргэлжилж, шүүхээс Б.Дашзэвэгт  есөн жилийн хорих ял оноолоо. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт  “бага насны хүүхдийг хүчиндэх” гэж зааснаар есөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 2017 оны аравдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татаж, нэг сарын хугацаанд саатуулаад байсан юм. Батлан даалтад гараад удаагүй байхдаа бие нь муудаж, эмнэлэгт хэвтсэн  Б.Дашзэвэг  өнөөдөр өөрийн биеэр шүүх хуралд оролцсон байна.  

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж