Цаасан дээр байгуулсан газрын тосны үйлдвэр хэзээ босох вэ? | News.MN

Цаасан дээр байгуулсан газрын тосны үйлдвэр хэзээ босох вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Цаасан дээр байгуулсан газрын тосны үйлдвэр хэзээ босох вэ?

Цаасан дээр байгуулсан газрын тосны үйлдвэр хэзээ босох вэ?

Сүүлийн долоо хоногт олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг сэдэв “гал авав”. Энэ бол шатахууны хомсдол. Нэг хэсэг хэдэн импортлогчдоо зүхэж, нөгөө хэсэг нь төрөө зүхэж бөөн юм боллоо. Энэ дундуур зарим нэг хүмүүс ОХУ-ын "Роснефть" компанийг Монгол Улсад оруулж ирэх битүүхэн санаагаа ч шургуулаад амжсаныг тодотгоё.

Бид, улстөрчид, намууд нэг сэдвийг яриад 25 дахь жилтэйгээ золгож байна. Шатахууны үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх бүрт л газрын тосны үйлдвэр барих боломжтой гэдгээ санадаг. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд бид хоёр үйлдвэр барих шав тавих ёслол үйлджээ. Мэдээж, УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд гээд бүхэл бүтэн дарга нарын фронт дагуулж очоод тууз хайчилж, үлгэр мэт сайхан зүйлс ярьж байсан нь хэвлэлийн хуудаснаа тодоос тод үлджээ. 25 жилийн дараа цаасан дээрх үйлдвэрүүдийн тоо, бид хэзээ газрын тосны үйлдвэртэй болох вэ гэх хариултгүй асуулт өнөөдөр ч тоогоо нэмсээр.

Монгол Улсад шатахуун импортлох зөвшөөрөлтэй 86 компани бий. 86 гэдэг бол өнөөдрийн нөхцөлд өрсөлдөөн бий болохуйц тоо.

Гэвч эдгээр компаниудаас хэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, хамгийн сайн борлуулалт хийдэг эсэхийг энд ярих аа түр азная. Шатахууны үнэ нэмэгдэхэд хамгийн том буруутан нь импортлогчид болон төр. Төр нь үйлдвэрээ барьчихсан, импортлогчид нь зах зээлийн жамаараа явж ирсэн бол өнөөдөр бид хэнээсээ буруугаа хайж, нэгнээ буруутгахгүй суух байсан биз ээ. Монгол Улсын үе үеийн Засгийн газар ярьдаг цаасан дээрх газрын тос боловсруулах үйлдвэр амь орох сураг МАН-ын Засгийн газрын үед ч яригдаж эхлэв. Одоо ч мөн адил цаасан дээр боловсрогдож буй. Түүх сөхвөл, Монгол Улс анх 1993 онд газрын тос олборлоход БНХАУ-ыг “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байв. Тэр үеэс хойш Дархан-Уул аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр гэх хэд хэдэн газар газрын тосны үйлдвэр барих шав тавин, тууз хайчилж байсан удаатай. 2000 оноос хойш улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдаж ирсэн газрын тос боловсруулах үйлдвэрийг МАН-ын 65 эрх барьж байх хугацаандаа амьлуулж чадах болов уу. Эсвэл өмнөх шигээ тууз хайчлаад, цаасан дээрх газрын тос боловсруулах үйлдвэртэйгээ үлдэх болов уу.

Тоон хэлээр

  • 2011.10.24 Дархан-Уул аймгийн Хонгор сумын Ноён Хонгор уулын энгэрт жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьж байв. Үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулах байсан бөгөөд Япон улстай хамтарч барих байв. Энэ үед МАН Засгийн эрх барьж байв.

  • 2015.05.17  Монгол Улсын Засгийн газар БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээл авахаар болсон. Зээлийг 20 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөхөөр тохиролцов.

  • 2016.02.14 Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жилдээ 2,3 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих боломжтой гэж ярьж, танилцаж байв. Хөрөнгө оруулагч нь Монголын үндэсний компани оролцсон концерциум байгуулахаар төлөвлөж байсан.  2012-2016 он АН Засгийн эрх барьж байв.

  • 2017 он БНЭУ-ын буцалтгүй тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг талууд хэлэлцэж, 2018 онд ТЭЗҮ бэлэн болгоно гэв.

2018 он…

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдийг түшиглэн байгуулна гэж тусгасан. Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж, газрын тосны болон нефть-химийн технологийн аж үйлдвэрийн суурийг бий болгоно гэдгээ тодотгожээ. Засгийн газрын түвшинд явж буй төсөл нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж ЕВРО-4,5 стандартын шаардлага хангасан автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлш болон бусад дагалдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр улсын төсөвт 150 сая ам.доллар төвлөрүүлж, 600 хүний ажлын байр бий болгох юм байна. Мөн газрын тосны боловсруулах үйлдвэрийг дагаж будаг, резинэн эдлэл, хуванцар, автомашины дугуй, химийн цэвэрлэгээний материал, үнэртэн, гоо сайхан, эм зэрэг 30 гаруй нэр төрлийн жижиг үйлдвэр байгуулагдах боломжтой гэсэн тооцоог гаргажээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын цаасан дээр төсөл боловсруулагдаж байна. Харин үүнийг хөрсөн дээр буулгах эсэх нь энэ Засгийн газар хэрхэн ажиллахаас хамаарна. МАН эрх барих хугацаандаа газрын тос боловсруулах үйлдвэр барьж чадвал түүхэндээ том гавъяатай үлдэнэ. Сүүлийн 25 жил мөсөн чихэр хүлхүүлж буй Засгийн газрынхан шиг цаасан үйлдвэр битгий бариасай. Эцэст нь, Мэдээж газрын тосны үйлдвэр барихад стратегийн асуудал бий. Тэр асуудлыг Засгийн газарт үлдээе.

"Болор дуран"-аар шалгав.

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нар 2018-01-17 103.229.120.125

Шинэ барих үйлдвэрийн Анандбазар лоббидоод Дорноговь руу чирээд талийсан энэ луйварчин дахиад арван жил яаж уяхаа мэдэлгүй дээ

Avatar

Зочин 2018-01-17 66.181.185.135

оросын лоббичидийг Монгол төрөөс зайлуулсан цагт олон үйлдвэрүүд боснооо

Avatar

Зочин 2018-01-17 66.181.188.140

Том дарга нар бензин импортолдог өөрсдийнхөө бизнесийг унагаж нефьт боловсруулах үйлдвэр барина гэж байхгүй шүү дээ. Энэ үлгэрт итгэдэг хүн одоо байхгүй байхаа

Avatar

Зочин 2018-01-17 66.181.188.140

Том дарга нар бензин импортолдог өөрсдийнхөө бизнесийг унагаж нефьт боловсруулах үйлдвэр барина гэж байхгүй шүү дээ. Энэ үлгэрт итгэдэг хүн одоо байхгүй байхаа

Avatar

Зочин 2018-01-17 66.181.188.140

Том дарга нар бензин импортолдог өөрсдийнхөө бизнесийг унагаж нефьт боловсруулах үйлдвэр барина гэж байхгүй шүү дээ. Энэ үлгэрт итгэдэг хүн одоо байхгүй байхаа

Avatar

Зочин 2018-01-17 66.181.188.140

Том дарга нар бензин импортолдог өөрсдийнхөө бизнесийг унагаж нефьт боловсруулах үйлдвэр барина гэж байхгүй шүү дээ. Энэ үлгэрт итгэдэг хүн одоо байхгүй байхаа

Avatar

Зочин 2018-01-17 66.181.188.140

Том дарга нар бензин импортолдог өөрсдийнхөө бизнесийг унагаж нефьт боловсруулах үйлдвэр барина гэж байхгүй шүү дээ. Энэ үлгэрт итгэдэг хүн одоо байхгүй байхаа

Avatar

Зочин 2018-01-17 66.181.188.140

Том дарга нар бензин импортолдог өөрсдийнхөө бизнесийг унагаж нефьт боловсруулах үйлдвэр барина гэж байхгүй шүү дээ. Энэ үлгэрт итгэдэг хүн одоо байхгүй байхаа

Avatar

Зочин 2018-01-17 66.181.188.140

Үнэхээр барих гэж байгаа юм бишээ. Худлаа бид нарыг 20 жил хуурч хошгоруулж байхад одоо болтол үнэм шээ л байгаа юм уу? Дарга нар 86 тусгай зөвшөөрөөсөө салж боловсруулах үйлдвэр барих уу ??

Avatar

Зочин 2018-01-17 182.160.38.86

shalbaag

Avatar

шонх 2018-01-17 202.9.43.67

оростои хамтарсан үилдвэр баигуулбал таарна УЧИР НЬ МАНАИ НЕФТЬ шалбааг төдий бага гэдгээ мэдвэл зохино ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА энэтхэг эсвэл японы зээлийг ашиглан хийх хэрэгтэи ТОМ ҮИЛДВЭР ДАРХАНД БАРИАД илүү гарсанаа ХЯТАД-д гаргах хэрэгтэи ОРОСУУД ХЯТАДТАИ ЯРЬЖ ЧАДНА

Avatar

Zochin 2018-01-17

Hurelsuh dargas itgej bgaa zaluu zorigtoi shudraga hun shig haragddag ene uildveree hiigeed tuuhend neree uldeegeere tegj chadku chatsag tsarailaad hulgaichuudtaigaa adilhan yum bna gej oilgii

Avatar

Hasaa 2018-01-17

Hiigeeseedee ene 2 nam eeljilj ard tumnee huurlaa odoo tseg tavih heregtei heden uhaantai humuusn 1 taldaa garaad gaigui nam baiguulchih yum bol mongol uls hugjinu tegehgui bol ene 2 nam mongoliig suiruulj bna buun hulgaichuudaar huchindegseer zasgiin gazar duurlee

Avatar

Positivist 2018-01-17 119.40.100.234

Энэ нээрэнгээсээ баригдана. Нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж байгаа бөгөөд 2018 оны 1 улиралдаа багтаан дуусгахаар төлөвлөж байгаа. Нарийвчилсан ТЭЗҮ хийгдмэгц, үйлдвэрийн хүчин чадал өртөг тодорхой болох юм. Ингсэнээр, барилгын ажил хийгдэж эхлэх нөхцөл бүрдэх бөгөөд 2021-2022 онд ашиглалтад орох боломжтой.

Avatar

Зочин 2018-01-17 43.228.129.28

Гоё гоё үлгэрүүд байнаа: ТЭЦ5, УТААГҮЙ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР, УТААГҮЙ УЛААНБААТАР, АЗИ ЕВРОПЫГ ХОЛБОСОН ХУРДНЫ ЗАМ, ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ, НЕФТИЙН ҮЙЛДВЭР

Avatar

Зочин 2018-01-17 66.181.191.159

Барих гэж алцагансаар байтал машин бензинээр биш цахилгаанаар явдаг болчихлоо газрын тос боловсруулах үйлдвэрийн оронд эрчим хүчний үйлдвэрийн тухай бодсон нь дээр бас цахилгаан станц барих гэж алцагнаж байтал нь яаг таарна

Avatar

Зочин 2018-01-17 202.9.43.34

Оюунгэрэл, Анандбазар хоёр чад хийсэн цагт баригдана.

Avatar

R 2018-01-17 150.129.140.210

Hyatadiin Dachin s neftee dollaraar hudaldaj avah, Orosiin Rosneftees benzinee dollaraar hudaldaj avahiin yalgaag heleed uguh Hun bn uu

Avatar

irgen 2018-01-17 202.9.40.236

Ene importlogch companiud mungu uguud hiilgedeggui gej sonsson, herwee gazrin tosni uildwer barigchihwal ted ashiggui bolchihno geed shees ni goojihgoj bga, sheesiig ni goojuulah heregtei l umsan

Avatar

Зочин 2018-01-17 202.179.26.75

Оюунгэрэл, Анандбазар, МАНАН байгаа цагт энэ үйлдвэр босно гэж байхгүй гонжийнжоо

Avatar

Зочин 2018-01-17 103.26.194.54

Намжим академичийн дарханы газрын тосны үйлдвэрийн тэзү, дэд бүтэц, гэрээ, газрын тосны нийлүүлэлтийн гэрээ бүгд бэлэн болцон шүү дээ. Японы тал монголын ЗГ-н шийдвэрмйг хүлээгээд 10 гаруй жил болж байна

Avatar

Зочин 2018-01-17 103.26.194.155

barigdaj haragdaach

Avatar

Зочин 2018-01-17 27.123.214.102

Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/9706408115236/?rstr=230

Avatar

Зочин 2018-01-17 27.123.214.102

Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй.http://epmoney.club/9706408115236/?rstr=230

Avatar

Зочин 2018-01-17 66.181.188.140

Том дарга нар бензин импортолдог өөрсдийнхөө бизнесийг унагаж нефьт боловсруулах үйлдвэр барина гэж байхгүй шүү дээ. Энэ үлгэрт итгэдэг хүн одоо байхгүй байхаа

Avatar

Ouyangerel 2018-01-17 150.129.142.153

Hezee ch barigdahgui. Mongold iim uildver barival odoogiin benzinii naimaachid bugd dampuurna. Ene bol hamgiin buruu.

Avatar

Зочин 2018-01-17 202.179.30.194

Хүрэлсүхий барих гэсээр байхад нь орос, [Хориотой Үг], оюунгэрэлд худалдагдсан гишүүд нь унагаад авахаа мэдэх бизээ. эхнээс нефтийн үйлдвэр барих хэрэггүй бариад ашиггүй гээд ху цаад эхэлж билээ. тэр болорчулуун гэж оркоос өгсүлээд тэр ч оросын хятадын эсхүл оюунгэрэлийн эсхүл бүр бүгдийх нь өмнөөс дугарч байгаа нь ойлгомжтой л байна лээ.

Avatar

Зочин 2018-01-17 202.131.238.98

үнэхээр энэ үйлдвэр баригдвал Хүрэлсүхийг шүтэе. яадахгү бол тэгээл чацга царайлна шү

Avatar

Зочин 2018-01-17 202.179.30.194

Ийм арчаагүй төр засагтай цаашид байж болохгүй энэ байдал дахиад 10 жил үргэлжилбэл монголчууд х жаад залгиулна. Төр шиг төртэй болж Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. 76 бол но вш 76 д бол ямар ч оюунын хомс долтой хүн орж болно. 76 д бол ямар ч боловсролгүй хүн орж болно. 76 д бөх орж болно, 76 д дуучин орж болно. 76 д гэмт хэрэгтэн орж болно. 76 банд ааш , орж болно. 76-д боо жгой орж болно. 76 д ху жаа ч орж болно. 76 улсаа зарсан ч хариуцах эзэнгүй сү гнүүд.

Avatar

Зочин 2018-01-17 66.181.176.206

Hezee ch barigdahgui n todorhoi. Odoo tezu bolovsruulna geed heden nuhduud mungu tsohino. Bariulna geed heden uls turchid uursdiiguu reklamdana. Tegeed l suragtasrandaa.

Avatar

Горьдоод хэрэггүй 2018-01-17 202.72.245.202

НӨГӨӨ ТЭЦ5 ЫН ҮЛГЭРТЭЙ АДИЛХАН ТӨГСӨНӨ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ ОДОО БҮР ӨӨРТ НЬ УНАЦГҮЙ БОЛОХООР ТЭЦ5 БАРИХГҮЙ ГЭЖ ШААЖ БАЙНА ЛЭЭ ШҮҮ ДЭЭ ИЙМ Л ЛУЙВАРЧИД ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2018-01-17 122.201.23.75

уул нь эртхэн баривал улс эх орон ард түмэнд ашигтай байхсандаа 76 минээ газрийн тосны үйлдвэр гэж нэг юм байдгийн шүү дээ тийм үйлдвэр байгуулвал олон хүн ажилтай болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж