Халаа сэлгээний сураг ажиг

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Халаа сэлгээний сураг ажиг

Халаа сэлгээний сураг ажиг

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт агентлагуудыг тойрсон халаа сэлгээний асуудлыг хөндөн хүргэж байна. 

2018 оны өмнө Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр н.Оюунчимэг гэх эмэгтэйг томилоод байгаа юм. Б.Нарантуяаг ажлаас халах шалтгаан нь сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл буруутгасан билээ. Эрүүл мэндийн салбарын халаа сэлгээ цааш үргэлжилж яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг шинэ оны дараахан чөлөөлөв. 

 

Ажлаа өгсөн Төрийн нарийнуудын тоо ийнхүү нэгээр нэмэгдэж, уг албан тушаалын сонгон шалгаруулалтыг хоёрдугаар сарын 5-нд хийхээр болсон юм. Шинээр томилогдох Төрийн нарийнууд харьяа газрынхаа дарга, цэргүүдийг ажлаас нь чөлөөлөх үүрэг даалгавартай очих бололтой. 

Тэгвэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч С.Мөнхбатыг,  Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын  байцаагч Д.Энхбат нарыг томилно гэсэн “бор шувуу” саарал ордонд нисч байна.

Онцлоход, Үүрэг гүйцэтгэж байгаа Төрийн нарийн бичгийн дарга томилгоо хийх эрхгүй учраас Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалтын дараа шил дараалсан халаа сэлгээ хийгдэх аж.

Хоёрдугаар сарын 5-нд Төрийн нарийнууд томилогдсны дараа агентлаг, газруудад албан тушаалын сэлгээ эхэлж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж, СУИС-ын захирал Э.Сонинтогос нарыг солино гэх мэдээлэл чих дэлсэж байна. 

 

 

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж