Аж үйлдвэр, худалдааны яам экспортын шинэ чиглэлээ танилцуулав

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэр, худалдааны яам экспортын шинэ чиглэлээ танилцуулав

Аж үйлдвэр, худалдааны яам экспортын шинэ чиглэлээ  танилцуулав

Дараагийн 10 жилд Оросын экспортын нэг шинэ чиглэл нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн байх болно гэж ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны орлогч сайд Сергей Цыб мэдэгдлээ.
Тэрбээр энэ мэдэгдлээ “Гайдарын форум” арга хэмжээний үеэр хэлжээ.

“Одоо хэрэгжиж байгаа “Фарма-2020” хөтөлбөр удахгүй дуусч “Фарма-2030” хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Оросын эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах тал дээр онцгой анхаарч байгаа” хэмээн Сергей Цыб хэллээ.

“Гайдарын форум” нь жил бүр болдог арга хэмжээ бөгөөд энэ жил “Орос ба Дэлхий: Зорилго, үнэ цэнэ” сэдвээр зохиогдож байна.

эх сурвалж:РИА НОВОСТИ
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж