2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 455,189 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Хархорин’ (HHN+15%) болон ‘Ноёт хайрхан’ (NIE+14.99%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Жинст-Увс’ (JIV-6.39%) болон ‘Баянгол зочид буудал’ (BNG-6.3%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 21 ширхэг үнэт цаас 2,020,410 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,160.85 нэгж болж 0.43 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,501,521,580,113 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ