Төмөр замаар амьтад тасалбараар зорчино

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Төмөр замаар амьтад тасалбараар зорчино

Төмөр замаар амьтад тасалбараар зорчино

Холын зайн аялалд эзэнтэйгээ хамт явах гэрийн тэжээвэр амьтад тусгай тасалбараар зорчих өөрчлөлт хийж байгаагаа Оросын Төмөр зам /РЖД/ компанийн хэвлэлийн алба мягмар гаригт /2018.01.16/ мэдээллээ. Тасалбарыг цахимаар захиалж болох ажээ.

“Зорчигчдын тав тухтай аялах болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэх үүднээс тэжээвэр амьтдыг тасалбараар зорчуулахаар шийдлээ. Манай компанийн цахим захиалгын хуудсанд гэрийн тэжээвэр амьтдад зориулсан шинэ цонх нээгдсэн. Тэндээс тэжээвэр амьтдаа тээвэрлэх ачааны тасалбарыг захиалж болно” гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн гар тээшийг тусгайлан тээвэрлэх захиалгыг цахимаар хийх боломжтой болсон байна. Өмнө нь гар тээшний захиалгыг зөвхөн тасалбарын касст ирж хийдэг байжээ.

эх сурвалж: РИА НОВОСТИ
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж