Цаа бугыг хамгаалахын тулд чонын авыг урамшуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Цаа бугыг хамгаалахын тулд чонын авыг урамшуулж байна

Цаа бугыг хамгаалахын тулд чонын авыг урамшуулж байна

Камчаткийн цаа бугын тоо толгойг хамгаалах үүднээс чонын авыг өнгөрсөн 2017 онд идэвхжүүлсэн хэмээн Бүс нутгийн Ой, ан амьтныг хамгаалах агентлаг мэдээллээ.

Камчаткийн хязгаарын хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн зохицуулалтыг хөгжүүлэх дөрвөн жилийн хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх арга хэмжээ нь энэхүү баримт бичигт тусгагдсан ажил юм.

2017 онд нийтдээ 46 чоно авлажээ. Камчаткийн хязгаарын Корякс тойрог болон Быстринскийн дүүргүүдэд чонын авыг зохион байгуулсан байна.

“Авласан нэг чонын урамшуулалд 30 мянган рубль өгч байна. Камчаткийн анчид 2017 онд 46 чоно авлаж нэг сая 380 мянган рублийн урамшуулал авсан” хэмээн Камчаткийн хязгаарын захиргааны албан мэдээнд өгүүлжээ.

Чоноос гадна өнгөрсөн онд баавгай 50-ийг, 370 гаруй үнэг авласан байна.

Камчаткийн хязгаарт бүртгэлтэй 21 мянга орчим анчин байдаг бөгөөд тэд Бүс нутгийн Ой, ан амьтныг хамгаалах агентлагаас ан агнах зөвшөөрлөө авдаг.

Эх сурвалж:РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж