Ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардав

Ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардав

‘Багш багшдаа тусалъя’ Монголын багш нарын нэгдэл ТББ-ын ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийн насыг урагшлуулах ёстой гэсэн шаардлагыг төр засагт тавьж байгаагаа мэдэгдэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Шаардлагад Багшийн тэтгэврийн насны доод хэмжээ нь эмэгтэй 50, эрэгтэй 55 насаар хязгаарлах.

Ахмад багш нарын тэтгэврийн зөрүүг 2018 онд нэг удаа тэгшитгэн, цаашид төгрөгийн худалдан авах чадварын нэг хувийн уналт бүрт тэтгэврийн хэмжээг 1.5 хувиар бодож нэмж байх.

Тэтгэвэрт гарсан ахмад багш бол туршлагатай хүний нөөц тул хүүхэдтэй ажиллах багшийн тоог нэмэх замаар боловсролыг чанаржуулах, мөн залуу багш нарыг дэмжих зорилгоор зөвлөх багш, туслах багшийн тогтолцоог шинээр бий болгох, тэднийг өдөр өнжүүлэх төвд ажиллуулах, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах нөхцөл боломжоор хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх зэргээр ахмад багшид боломж, бололцоо олгосон цогц арга хэмжээ, үндэсний хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх зэрэг шаардлагыг тавьж байгаа юм.

Хэрэв Засгийн газар дээрх шаардлагыг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхгүй бол тэмцлийн бүх хэлбэрийг сонгож, хөлөө хүрэх газраа хүртэл явах болно гэлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж