Нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарсан “Лардьма” буюу ‘Амьдрал’ кино 2013 оны тавдугаар сард нээлтээ хийж байсан билээ. Тэгвэл тус киноны хоёрдугаар ангийн зураг авалт өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлж, одоогоор дуу оруулалт, эвлүүлгийн шатандаа орсон байна. “Лардьма 2” кино ирэх гуравдугаар сарын 2-нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэнэ.
Сүүлийн үед нээлтээ хийгээд удаагүй байгаа киног хулгайгаар олшруулж цахим ертөнцөд цацах гэмт хэргүүд ихээр гарах болсон. “Лардьма 2” киног бүтээсэн уран бүтээлчид “Юнивишн” “Скаймедиа” кино санд киногоо тавихгүй, ямар ч телевизээр цацахгүй. Энэ нь уран бүтээлчид өөрсдөө бүтээлээ хамгаалах нэгэн арга гэж тайлбарлажээ.
Э.Бурам