Ньюс хөтөч: Банкны тухай хуулийг батална

Хуучирсан мэдээ: 2018.01.18-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Банкны тухай хуулийг батална

Ньюс хөтөч: Банкны тухай хуулийг батална

ХОТЫН ЦАГ АГААР

Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордоны их танхимд болно.  Энэхүү улсын зөвлөгөөн нь 2007 оноос хойш 11 жилийн дараа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн зөвлөгөөн нь Ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг багш, удирдах ажилтны оролцоотой хэлэлцэж, тэдний санал бодол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, ерөнхий боловсролын үйлчилгээний чанарт ахиц гаргах зорилготой. Ингэснээр Боловсролын тухай болон Бага дунд боловсролын тухай хууль, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгоход багш, удирдах ажилтны саналыг тусгах боломж бүрдэх юм.
  • Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨВЛИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙ нээлт Хужирбулан дахь сургалтын төвд болно. Зэвсэгт хүчний 2018 оны аварга шалгаруулах уралдаан тэмцээний нээлт, Агаарын цэргийн командлалын нэрэмжит Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт болон Цэрэг, спорт, цогцолборын өвлийн олон төрөлтийн тэмцээн нэгдүгээр сарын 18-24-нд Хужирбулан дахь сургалтын төвд үргэлжилнэ. Тэмцээнд зэвсэгт хүчний 33 анги, байгууллагын 480 гаруй тамирчид өрсөлдөнө.
  • МҮХАҮТ, ОХУ-ын Буриад улсын худалдааны төлөөлөгчийн газартай хамтран “Буриадын Хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт бизнес-уулзалт зохион байгуулна. Уулзалт “Blue sky” зочид буудлын “Diamond” танхимд болно. Энэ үеэр Буриадын зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой Монголын бизнес эрхлэгчдэд зориулан ОХУ-ын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах бичиг баримтууд, аюулгүй байдлын баталгааны талаар мэдээлэл өгнө.
  • Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос жил бүр зохион байгуулдаг Цэцэрлэгийн багш, арга зүйч нарт зориулсан ‘Хөдөлгөөн – Эрүүл мэнд’ сэдэвт сургалт семинарын хүрээнд явагддаг ‘Тэргүүний Биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг бусад байгууллага, иргэдэд танилцуулж туршлага судлуулах’ арга хэмжээ Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн байранд болно.

10.00

  • "’Боловсролын нийгэм судлалын тулгамдсан асуудлууд" эрдэм шинжилгээний хурал болно.

11.00

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, согог заслын тасгийн санаачлагаар “Спортын гэмтлийн үеийн эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвийн хүрээнд “Өвдөгний үений гэмтлийн оношлогоо, эмчилгээний асуудлууд” сэдвээр семинар зохион байгуулна.

14.00

  • Р.Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллеж Үнэт эдлэлийн мэргэжлийн дархан бэлтгэх орчин үеийн дадлагын газрынхаа нээлтийг хийнэ. Монголын мэргэжлийн боловсролын салбарыг дэмжигч олон улсын байгууллагуудын тусламжаар байгуулагдсан дадлагын газрын нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд, ХБНГУ, Швейцарь, Энэтхэг улсаас Монголд суугаа Элчин сайдууд оролцоно.
  • “Нийгмийн хариуцлагын манлайлал-2018” форум" Бишрэлт" зочид буудлын Их танхимд болно.

16.00

  • МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООноос зохион байгуулах ШИНЭ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛэг МҮОХ-ны хурлын танхимд болно. "Спортод технологийн дэвшлийг хэрэглэх нь" сэдэвт хэлэлцүүлэгийн хүрээнд спортын салбарын эрдэмтэн, судлаачид болон спортын зүтгэлтнүүд, спорт сонирхогчид нэг дор цугларч, спорт, олимпизмын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн чиг хандлагыг хэлэлцэж, бусад салбаруудтай холбогдож буй уялдаа холбоог сонирхолтой хэлбэрээр хуваалцана. Илтгэгч: А.Ундрал /МҮОХ/

ТӨРИЙН ОРДОНД

10.00

  • Чуулганы нэгдсэн хуралдаантай. Хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулъя.
  1. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  2. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  3. Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  4. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

 ЭВЕНТ

11.00

  • Доктор Б.Насанбаярын “Хүүхэд бүрийн хөгжил нь Монгол Улсын хөгжлийн шийдэл” болох тухай онолын үндэс, судалгаа, баримт мэдээлэл дээр суурилан бичсэн ‘БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ, шийдэл’ номын нээлт "Интерном" их дэлгүүрт болно.
  • "100 Приус нэг дор" борлуулалтын өдөрлөг "Автоланд" төвд болно. Утас: 7678-7878

ӨНӨӨДӨР ДАРААХ СУРГАЛТУУД ЭХЭЛНЭ

  • Үүлэн гэрэл хийх сургалт. 12.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ. Зохион байгуулагч "Цэнхэр мод" урлан. Утас: 80170777
  • Dreamcatcher буюу зүүд манагч хийх сургалт. 12.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ. Зохион байгуулагч "Цэнхэр мод" урлан. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж