Загвар өмсөгч Э.Энхболдын гэргий, загвар зохион бүтээгч, Д.Отгонжаргал Өвөрмонголын загварын ертөнцөд өөрийн брэндийг нэвтрүүлжээ. Тэрбээр Монгол дахь “O couture” хувцас, загварын брэндээ Өвөрмонголын зах зээлд “Cabi” нэрээр нэвтэрч, шинэхэн дэлгүүрийнхээ нээлтийг хийсэн байна.
“Гоёлын даашинзны хатан хаан” хэмээн өргөмжлөгдсөн загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал нь Азийн шилдэг загвар зохион бүтээгчээр 2015 онд шалгаран, өөрийн нэрийн “O couture” брэнд гаргаж, амжилттай яваа авьяаслаг бүсгүй билээ.
А.Сүрэн