Э.Бэхбаяр Энэтхэгийг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Э.Бэхбаяр Энэтхэгийг зорьжээ

Э.Бэхбаяр Энэтхэгийг зорьжээ

Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League 3” (PWL) тэмцээн энэ сарын 9-ний өдөр эхэлсэн. Зургаан багийн дунд болж буй лигийн тэмцээнд оролцохоор гавьяат тамирчин Э.Бэхбаяр өчигдөр тус улсыг зорьжээ. Түүний хувьд энэхүү лигийн тэмцээнд гурав дахь удаагаа оролцох гэж байна. 

“Pro Wrestling League 3” тэмцээнд АНУ, БНХАУ, ОХУ, Азарбайжан, Узбекистан, Тунис, Монгол зэрэг 19 улсын бөх оролцож байгаагаас Э.Бэхбаяр “Мумбай Махарати” (Mumbai Maharathi) багт багтжээ. Түүний багт Энэтхэгийн шилдэг бөхчүүдээс гадна олимп, дэлхийн аварга ОХУ-ын Сослан Рамонов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Нигерийн Одуня Адекурой нар багтсан байна. 

Багт эрэгтэй тав, эмэгтэй дөрөв, нийт есөн тамирчин багтжээ. 

Э.Бэхбаярын өрсөлдөх баг одоогоор хоёр барилдаан хийж, ялалт, ялагдал 1:1 болж, дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг болох “Pro Wrestling League 3” тэмцээн энэ сарын 28-ны өдөр өндөрлөнө. 

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр өнгөрөгч долоо хоногт Орхон аймагт болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны улсын аваргын 61 кг-ын жинд түрүүлсэн. Тэрбээр улсын аваргын дөрөв дэх түрүүгээ хүртжээ. 

Эрдэнэбатын Бэхбаяр “Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Азийн аварга бөгөөд “Хангарьд” спорт хорооны тамирчин юм. 

Mumbai Maharathi: 

  • Andrei Yatsenco (57 kg)
  • Soslan Ramonov (65kg),
  • Virdev Gulia, (74 kg)
  • Satyavrat Kadian (92 kg),
  • Satyendra (125 kg),
  • Simi (59 kg),
  • Sakshi Malik (62 kg),
  • Vascon Cynthia (76kg).

Эх сурвалж: www.prowrestlingleague.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж