Мандал суманд тогтоосон хөл хориог цуцална

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Мандал суманд тогтоосон хөл хориог цуцална

Мандал суманд тогтоосон хөл хориог цуцална

Булган аймгийн Рашаант суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. 

Шүлхий өвчний голомтод ажиллаж буй Мал эмнэлэг, үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмонтой утсаар холбогдоход “Энэ сарын 11-ний өдөр Булган аймгийн Рашаант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Одоогоор Рашаант сумын 10 орчим айлын мал шүлхий өвчнөөр өвчилснийг ангилан ялгасан. Шүлхий өвчин гарсан шалтгааныг Мэргэжлийн хяналтын байцаагч болон Тагнуулын байгууллагынхан тогтоохоор ажиллаж байна. Онцгой комисс шүлхий өвчний голомтод ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 28 хоногийн хөл хорио тогтоосон. Үзлэг тандалтын арга хэмжээ авсны дараагаар өвчилсөн малыг устгалд оруулна” гэж хэллээ.

Мөн тус сумын нутгаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг ямар нэгэн зогсолт хийлгүй, тээврийн хэрэгслээс буухгүйгээр шууд дамжин өнгөрч явахыг Замын цагдаагийн албанаас анхааруулжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин өнгөрөгч оны арваннэгдүгээр сард гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Хөл хориог 65 хоногоор тогтоосон юм. Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтнүүдээс тодруулахад “Одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын хорио цээрийн дэглэмийг цуцлах шийдвэр ирээгүй байна. Урьдчилсан байдлаар нэгдүгээр сарын 18-ны өдөр цуцална гэдэг мэдээллийг ирүүлсэн” гэв.  

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж