Эрэн сурвалжлагдсан тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлагдсан тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Эрэн сурвалжлагдсан тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нэгдүгээр сарын 16-ны өдрөөс хойш 279 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 хүн гэмтэж бэртсэн байна.

Тухайн өдөр нийслэл хотын гудамж замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 378 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Тэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн 3700 зөрчлийг илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Мөн эрэн сурвалжлагдаж байсан нийт долоон тээврийн хэрэгслийг илрүүлж, харъяа байгууллагуудад шилжүүлжээ. Хоногийн хугацаанд осол, хэргийн газрыг орхин явсан хоёр осол бүртгэгдсэнийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, тогтоон хэргийг шалгаж байна.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байгаа аж. 

Нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа хэдий ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртөх явган зорчигч бүртгэгдсээр байна. Иймд явган зорчигч та  аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын амь нас болон өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас онцгойлон анхаарууллаа. 

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж