“70 яндангаас 70 байр” аяныг санаачиллаа

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

“70 яндангаас 70 байр” аяныг санаачиллаа

“70 яндангаас 70 байр” аяныг санаачиллаа

Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон төрийн бус байгууллагаас өнөөдөр /2018.01.17/ сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, “70 яндангаас 70 байр” аяныг санаачилж, утааны эсрэг ард иргэдийн өөрсдийн оролцоог идэвхжүүлэн, хямд үнээр орон сууц авахыг иргэдэд уриаллаа. Тус төрийн бус байгууллагын зүгээс Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт 70 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж буй аж. Тэд утааг багасгах, бууруулах хамгийн гол арга нь иргэдийг орон сууцжуулах гэдгийг онцоллоо.

Энэ үеэр тус ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэг “Манай төсөл хэрэгжсэнээр 90 хүүхдийн цэцэрлэг, 24 цагийн үйлчилгээтэй сувиллын цэцэрлэг, 70 айлын яндангаас салж, 38 ажлын байр шинээр бий болно. Барилгажих газрыг хавраас бүрэн чөлөөлж барилгын ажлыг эхлүүлэх бодолтой байгаа. Энэхүү төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ийн гишүүн Ж.Батзандан, С.Жавхлан, Б.Батзориг, Б.Саранчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг хамтран ажиллахыг уриалж байна” гэж мэдээллээ.

Түүнчлэн уг төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж, сонгон шалгаруулалтын журмаар 70 айлыг орон сууцтай болгохыг зорьж байгаа аж.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж