БНСУ-ын 17 дахь ерөнхийлөгч Ли Мен Багийн шадар туслахаар ажиллаж байсан Ким Паик Жуныг Үндэсний тагнуулын албанаас мөнгө завшсан хэрэгт холбогдуулан, тус улсын хууль, хяналтын байгууллагынхан саатуулжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, 400 сая воны авлига авсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Түүнчлэн 2009-2011 оны хооронд Ли Мен Багийн засаг захиргаанд хүн амын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын алба хашиж байсан Ким Жин Мог мөн дээрх хэрэгт холбогдуулан баривчилсан гэж Korea Times мэдээллээ.
Өмнөд Солонгосын экс-ерөнхийлөгч Пак Гын Хэ, түүний засаг захиргаанд ажиллаж байсан нөлөө бүхий эрхмүүдийг Үндэсний тагнуулын алба нь төсвөөс хувьдаа мөнгө завшсан хэргээр шалгаж байгаа юм. Энэ хэрэг даамжирч, Пак Гын Хэгээс өмнө ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ли Мен Багийн засгийн газрынхныг мөн шалгаж эхэлжээ. Түүнчлэн ерөнхийлөгч асан Ли энэ хэрэгт холбоотой эсэх, хууль бус үйлдэл хийсэн эсэхийг нягталж байгаа талаар Өмнөд Солонгосын хууль, хяналтын байгууллага мэдээлсэн байна.
С.ЦЭЛМЭГ