Хөвсгөлд дундаж наслалт хамгийн бага байна

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд дундаж наслалт хамгийн бага байна

Хөвсгөлд дундаж наслалт хамгийн бага байна

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр /2018.01.17/ Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017  үр дүнг танилцуулах хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, тус судалгааны төвөөс зургаа дах жилдээ Монгол улсын 21 аймгийг харьцуулсан тайланг гаргажээ.

Уг судалгааны гол зорилго нь Монгол улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлоход орших аж. Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна. Энэ үеэр тус судалгааны байгууллагын удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Өнгөрсөн жилийн хувьд 21 аймгаас таван аймаг нь эдийн засаг, үнийн дүнгээр өсөлттэй гарсан бол үлдсэн 16 аймгийн хувьд үзүүлэлт буурсан.

Өрсөлдөх чадварын тайлан гэдэг нь Монгол улс аймаг сум, хувь хүн бүр өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй. Өрсөлдөх чадвартай болно гэдэг нь баян тансаг байхаас илүү өргөн ойлголт. Бид нар аймгуудыг 181 үзүүлэлтээр зургаа дах жилдээ судалж тайланг гаргаж анх удаагаа танилцуулж байна. Энэ тайланд хэд, хэдэн онцлог бий. Нэг аргачлалаар олон улсын стандартад нийцсэний дагуу судалдаг. Улс орны хөгжил тухайн орны аймаг, сумаас эхэлдэг. Монгол орны өнөөгийн байдал ямар байгааг бодит судалгаанаас харж болно. Судалгаанаас хамгийн дээд оноог Орхон аймаг авсан. Нийтдээ 16 хувиар өссөн. Гэтэл Өмнөговь аймаг 0.7 хувиар буурсан байх жишээтэй.

Дорнод аймгийн хувьд өрсөлдөх чадварын оноо энэ жил хамгийн ихээр нэмэгджээ. Үүнд холбооны салбарын орлого, эдийн засгийн өсөлт, чанаргүй зээлийн тоо буурсан, зээл авах боломж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Харин Сүхбаатар аймгийн хувьд өрсөлдөх чадвар оноо хамгийн ихээр буурсан. Үүнд барилгын ажил, хувиараа бизнес эрхлэх боломж муудсан, чанаргүй зээлийн үлдэгдэл нэмэгдсэн зэрэг нөлөөлжээ. Бусад аймгуудтай харьцуулахад Хөвсгөл аймагт хүн амын дундаж наслалт хамгийн богино байсан. Яагаад гэхээр эмнэлгийн салбарын хүрэлцээ муу, хоёрдугаарт нялхсын эндэгдэл их, гуравдугаарт ундны усны чанар тааруу байсан” гэж мэдээллээ.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж