Алдаатай оруулсан НӨАТ-ын баримтаа засаарай

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Алдаатай оруулсан НӨАТ-ын баримтаа засаарай

Алдаатай оруулсан НӨАТ-ын баримтаа засаарай

Иргэд 2017 оны туршид хийсэн худалдан авалтын 20 хувиа буцаан авахын тулд 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон, НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн.

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар 655245 хэрэглэгчийн бүртгэл байгаагаас 22192 иргэний бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай шивэгджээ. Тус газарт мэдээллийг хянан баталгаажуулах ажлыг хийж буй юм байна.

НӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан дээрх 20 хувийг буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу буцаан олголтыг шилжүүлдэг.

Иймээс таны цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах юм.

Иймд бүртгэлийн мэдээлэл огт оруулаагүй, дутуу алдаатай оруулсан, давхар данс нэгтгэх шаардлагатай иргэд бүртгэлийн мэдээллээ, Татварын ерөнхий газраас мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлэх хугацаанаас өмнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 22-ноос өмнө засварлах шаардлагатай аж. Бүртгэлийн мэдээлэл алдаатай тохиолдолд буцаан олголт авах боломжгүй болохыг тус газраас анхааруулж байна.

Хэрэв иргэн таны мэдээлэл хянагдаж байгаа төлөвтэй байгаа бол Татварын ерөнхий газрын 701150 дугаар усанд холбогдож мэдээллээ баталгаажуулах юм.

Эх сурвалж: ТЕГ

                                                                             

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж