Шарил тээсэн завь Хойд Солонгосынх уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Шарил тээсэн завь Хойд Солонгосынх уу?

Шарил тээсэн завь Хойд Солонгосынх уу?

Японы эрэгт давалгаанд цохигдон очсон завинаас найман хүний цогцос олдсоныг Хойд Солонгосын дүрвэгчдийн завь гэж таамаглаж байна.

Эргийн хамгаалагчид эрэг дээр шидэгдэж, эвдэрч, сүйрсэн завинаас долоон эрэгтэй хүний цогцос олсон бөгөөд завинаас 15 метрийн зайд бас нэг цогцос олжээ.

Цаг агаарын таагүй байдал шинжээчдэд хэргийн газар ажиллахад саад болж буй юм байна. Мөн цогцоснууд муудаж эхэлж байсан учраас тэднийг хэн болохыг танихад амаргүй байсан гэнэ.  Шинжээчдэд тэднийг Хойд Солонгосын дүрвэгчид гэж таамаглах нэг сэжүүр байсан нь солонгос бичигтэй тамхины хайрцаг болон Ким Жон Уны зурагтай тэмдэг ажээ.

Гэсэн ч энэ нь тэднийг Хойд Солонгосоос ирсэн гэдгийг нотлоход хангалтгүй юм. Эргийн хамгаалагчдын мэдээлж буйгаар өнгөрсөн онд Хойд Солонгосын олон дүрвэгч завиар Японы эрэгт хүрэхдээ амиа алдсан байсан гэнэ.  Орон нутгийн хэвлэлүүд тэдгээр завинуудыг “сүнстэй завь” гэж бичих болсон байна.

Эх сурвалж:the times of india

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж