Д.Дамба-Очир тодорч, Г.Занданшатар жижигрэв

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир тодорч, Г.Занданшатар жижигрэв

Д.Дамба-Очир тодорч, Г.Занданшатар жижигрэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Байнгын хороогоор хэлэлцсэн эхний асуудал бол Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг учраас цөөн гишүүн асуулт асуув. Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, хуулийн төслөө дэмжсэн юм.

Үүний дараа Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв. Гэтэл энэхүү үзэл баримтлалыг  танилцуулах үүрэгтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажил давхацсан гэдэг шалтгаанаар хуралд ирээгүй байлаа.

Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир бухимдаж “Занданшатар хаана байна. Ийм чухал үзэл баримтлал хэлэлцэх гэж байхад Сангийн сайд нь ч байхгүй. Хуулийн төслийг чинь буцаана шүү. Энэ сарын 25-нд Олон улсын валютын сангийнхан ирнэ. Та нар байгаа байдлаа хар. Сангийн яамныхан та нар эвгүй байдалд орно шүү” хэмээн ажлын хэсгийн гишүүдийг зандрав.

Сануулахад. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар БНСУ-д айлчлал хийж байгаа бөгөөд өнөөдөр үдээс хойш эх орондоо ирэх юм.

Ингээд Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өөрөө Г.Занданшатар сайд руу утсаар ярьж, дуудаж ирүүлэн хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгыг хийлгэсний дараа уг асуудлаа хэлэлцсэн юм. Байнгын хорооны гишүүдийн олонх нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж