Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн энэ сарын 12-нд БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон билээ.
Долоон цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн тус хагалгаа амжилттай болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл БНСУ-т айлчлал хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй танхимын гишүүд түүнийг эргэж очсон байна. Энэ үеэр зохиолч Б.Лхагвасүрэн “Төр, түмнийхээ хайр, эмнэлэг, эмчийн хүчээр эрүүл боллоо” хэмээсэн байна.
Т.НОМИН