Э.Лхамноржмаа: Тарган ч бүжиглэх хүслээсээ татгалзахгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.17-нд нийтлэгдсэн

Э.Лхамноржмаа: Тарган ч бүжиглэх хүслээсээ татгалзахгүй

Э.Лхамноржмаа: Тарган ч бүжиглэх хүслээсээ татгалзахгүй

“Авьяаслаг Монголчууд 2016” шоу нэвтрүүлэгт орж “Twerk” хийж олныг гайхшируулж байсан мяраалаг охин Э.Лхамноржмоог үзэгчид санаж байгаа байх. Тэрбээр одоо UBS телевизийн “Perfect Dance” бүжгийн шоу тэмцээнд амжилттай оролцож буй. Ингэхдээ 15 хүний  бүрэлдэхүүнтэй охидын “The Keepers” хамтлагийг ахалж оролцож байгаа юм. Э.Лхамноржмаа 2016 онд СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Зургаан настайгаасаа бүжиглэж эхэлжээ.  Сүүлийн зургаан жилийн турш тэрбээр залуусын дунд хүчээ авч байгаа гудамжны бүжгийн төрлөөр бүжиглэж байгаа гэнэ.

Э.Лхамноржмаа  өнөөдөр /2018.01.17/ нэгэн  хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр “Би багаасаа л бүжиглэсэн учраас хөдөлгөөн хийхэд хэцүү санагддаггүй. Хүн болгонд их бага хэмжээгээр асуудал байдаг. Жишээ нь би тарган, майга хөлтэй гэх мэт. Миний хувьд мяраалаг гэдэг нь үнэн гэхдээ энэ нь намайг бүжиглэх эрхгүй гэсэн үг биш шүү дээ. Би бүжиглэх дуртай, гэхдээ би тарган’ гэдэг бодол миний амнаас гарах ёсгүй, бодолд ч төрөх ёсгүй гэж би боддог” гэжээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж